Ulaanbaatar Twestival 2011

Thursday 24 March 2011

Xanadu Art Gallery

Supporting Save Infants

In 2011, UBTwestival is raising funds for Save Infants charity to help blind children at school No 116. The funds will be used for blind children's educational needs and most essentially for their personal development and life skills, so that they can live meaningful and semi-independent life.

Goal: $5,000

Showing records from 1 to 5 of 9

Хараагүй хүүхдүүдийн идэвхитэй амьдралыг дэмжиж сургалтын тайлбай байгуулна

April 30th, 2011 Comment

UBTwestival 2011 онд Хараагүй Хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх зорилго өвөртлөөд нилээдгүй хугацаа өнгөрч байгаа билээ.

Тэгвэл Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүйн ТББ маань бидний санхүүжилтээр 2011 оны 5-р сарын 7,8-нд Орон зайн сургалтын талбайг хараагүй хүүхдүүдийн 116-р сургуулийн гадна байгуулахаар ажиллаж байна. Энэхүү зориулалтын талбайд xүүхдүүд таягаараа тэмтрэн баримжаа авч биеэ хэрхэн авч явах дасгал хийх боломжтой болно. Хүүхдүүд туршлагажиснаар өөртөө итгэх итгэл, бие даах чадвар нь сайжирч бэртэж гэмтэх асуудал багасах юм. Мөн xөдөлгөөний дутагдлаас сэргийлэх чухал ач холбогдолтой билээ. Зураг дээрх энэ талбайн хэмжээ 17м x 14м.

Төслийн cанхүүжилт  1,203,900₮ бөгөөд 2011 оны 3-р сарын 24-нд зохион байгуулагдсан UBTwestival арга хэмжээнд оролцсон Монгол твиттерчид болон ивээн тэтгэгч байгууллагуудын зүгээс энэхүү санхүүжилтыг олгосон болно. Талбайг тойруулан хашиж дотор нь элс, хайрга, цемент, шороо зэрэг хучилттай замууд хийнэ.

Талбай байгуулах ажлын төлөвлөгөө:

1) 5-р сарын 7,8-ны амралтын өдөр эрт цуглаж ажлын хуваарилалтаа хийх

2) Зураг төслийн дагуу талбайг тохижуулах

3) Цайны цаг (хоол, цайгаар үйлчилнэ)

4) Ажлаа дуусгах

5) Тохиромжтой өдөр нээлтээ хийж албан ёсоор хүлээлгэн өгөх

6) Нээлтийн үеээр хараагүй хүүхдүүдэд зориулан дэмжигчидийнхээ хийсэн хонхтой бөмбөг болон бусад бэлгийг гардуулан өгөх

7) Дурсгалын зураг авахуулах :)

Дээрх төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Дэмжигч залуус санаа оноогоо нэмэрлэж, энэхүү сайхан үйлст өөрсдийн чадлаар оролцоно уу. Талбай байгуулах ажилд нэг өдрийн хөдөлмөрөө зориулах хүсэлтэй твиттерчид, албан байгууллагууд Эрдэмжаргалтай 99786832 дугаараар холбогдоорой.

Та бүхэнтэй 5-р сарын 7,8-ны амтралтын өдрүүдэд уулзацгаая! Баярлалаа!!

Монгол жиргээчид хараагүй хүүхдүүдэд 2 сая төгрөг хадивлалаа

April 7th, 2011 Comment

3 сарын 24нд болж өнгөрсөн UBTwestival наадамд оролцсон жиргээчид уг наадмыг зоригтойгоор ивээн тэтгэсэн Unitel, XacБанкны АМАR,  Бодь Электроникс, FoHow-н хамт олны хамт цугларч жинхэнэ утгаараа хөгжилтэй, мартагдашгүй үдшийг өнгөрөөсөн билээ.

Дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уг наадам нь энэ жил нийт $555,011.17-тэй тэнцэх хандивыг өөрсдийн сонгосон сайн үйлсэд зориулж босгосон нь урд жилүүдийнхээс илүү их амжилттай болсон бөгөөд үүний дунд UBTwestival 2,056,572 төгрөгтэй тэнцэх бэлэн болон бэлэн бус хандивыг Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-р дамжуулан харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуулид хандивлалаа.

UBTwestival наадам хандивын хэмжээгээр бусад зохион байгуулагч хотуудын дунд 23-т жагсаж байгаа нь харицангуй цөөхүүлээ Монгол жиргээчдийн нинжин сэтгэл, хийж бүтээх хүсэл өндөр байгааг гэрчлэх бизээ.

Дашрамд хэлэхэд бид хандивыг эзэнд нь хүргэхээр Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд, хандивын зарцуулалтыг удахгүй та бүхэнд нээлттэйгээр танилцуулах болно.

UBTwestival-2011 амжилттай болж өндөрлөлөө

March 25th, 2011 Comment

Дэлхий нийтэд 3 сарын 24-нд нэг өдөр болдог ёсоор UBTwestival-2011 Занаду Арт Галлерейд цагтаа эхэллээ. @Twestival нь Монголд анх удаа болж байгаагаараа онцлог байсан бөгөөд Монголын твиттерчид нүүр тулан цуглаж, танилцаж, санал бодлоо солилцож, авъяас чадвараа үзүүлж, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд хандив цуглуулсан хөгжилтэй, хүмүүнлэг, сонирхолтой үйл ажиллагаа боллоо.

Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, жиргээчидтэйгээ хамтдаа гэсэн зүтгэлтэй авъяаслаг жиргээч, хамтлаг дуучид  болох @SouLinBeatZ, @Altanuragband, @Ixora_artrock, @Sunderia,“G Tree” гитар сонирхогчидын клуб, “Northducks” band, “L-Guards” boy band нар үйл ажиллагаа эхлэхээс дуусах хүртэл хамт байлаа.

Мөн жиргээчдийн санаачлагыг дэмжиж хүүхдийн төлөө өөрсдийн үйл ажиллагаагаар болон санхүүгээр ивээн тэтгэж Занаду Арт галлерей, Green SPOT, @Bodi9electronic, @XacBank “Амар” үйлчилгээ, @FohowMongolia хүний хөгжил, эрүүл мэндийн компани, @Unitel_Official, @Tedymn-ийн хамт олон оролцлоо.
Идэвхитэй оролцсон жиргээчдээ баярлуулах зорилгоор зохион байгуулсан уралдаан тэмцээнүүдийг дурьдвал, @XacBank Amar үйлчилгээ “amar” гэсэн үг хамгийн олон орсон 140 тэмдэгтэд багтсан утга төгөлдөр үгүүлбэр зохиох тэмцээн зохиоход @bodi9electronic-ийн ажилтан залуу “#AMAR iim amar ued tm amar uilchilgeg amar agentas amarch chdku ochrlj zogsku nen amr awn gdg amarchlh durta mongolchudad amarhn songolt” гэсэн үгүүлбэр зохиож ялагч боллоо.
@IndigoTuv-с зохион байгуулсан оюуны тоглоомын уралдаанд @Mendorshikh түрүүлж ялагч бослон боловч, ялагчийнхаа шагналыг буцаагаад зохион байгуулагчидад өгч хүүхдүүдэд хандивлалаа.
@Unitel_Official зохион байгуулсан “Нэг амьсгаагаар  олон @Unitel_Official тоолох тэмцээнд @Yaruu түрүүлж 3,5G-Модемийн эзэн боллоо.
Хүүхэд насаа санагдуулах эд зүйлсээ авчирах даалгаварт бойтогны хонхоо авчирсан нэгэн бүсгүй ялагч боллоо.

Мөн жиргээчид өөрсдийн сонирхолын дагуу булангууд ажиллуулж олсон орлогоо хүүхдийн төлөө хандивлалаа. Жишээлбэл @movieMN-ий залуус кино борлуулах уралдаан зарлаад олсон мөнгө болон өөрсдийн цуглуулгаас “Хардныхаа хэмжээгээр кино ав” гэсэн уриатайгаар өөрсдийн буланг ажиллууллаа. @IndigoTuv-ийн залуус “Хүүхэд насанд хүргэнэ” хүүхдийн тоглоомын булангаа ажиллууллаа.
Харин гар урлаач жиргээчид өөрсдийн гараар бүтээсэн твиттерийн логотой түлхүүрийн оосор, уут зэргийг борлуулах худалдааны булан ажилууллаа.

Жиргээчиддээ сонирхолтой байх үүднээс Twitter-ийн хамгийн хамгийнийг тодруулж зарлахад, Хамгийн их дуусаг жиргээчээр @Mosesschiff, хамгийн их хоолсог нь @Tergela, хамгийн боловсон нь @Purevee___, хамгийн хэрүүлч нь @Enhmandah, жиргээд амьдралаа зориулагч жиргээчээр @Unuruu  нар тус тус тодорлоо.

Хандив цуглуулах үйл ажиллагааны нэгээхэн хэсэг болох @UBTwestival-д оролцогчдын гарын үсэг бүхий дурсгалын фудболкийг дуудлага худалдаанд оруулахад @NMMAteam-ийн захирал @Mendorshikh 326’000₮-р худалдан авч харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тусламж үзүүлэх үйл ажиллагааг дэмжлээ.
За ингээд @UBTwestival-2011 санаанд оромгүй хөгжилтэй, сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн болж өнгөрлөө.

Зохион байгуулалтын багийнхан бид такс болон хандиваар цуглуулсан нийт мөнгийг @Save_infants төрийн бус байгууллагын хамт олонд шилжүүлэх бөгөөд тус ТББ нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд шаардлагатай тоног төхөөрөмжийг авч өгч хандивын зарцуулалтыг эргэн тайлагнах үүргийг хүрэлцэн ирсэн жиргээчдийн өмнө хүлээж байгаа билээ юм. @Save_infants ТББ нь хүүхдийн төлөө олон хандивын үйл ажиллагааг амжилттай удирдаж байсан нэр хүнд бүхий байгууллага учраас бид хамтран ажилласан билээ.

Өөрсдийн их ажлын хажуугаар залуусын чөлөөт цагийн үйл ажиллагааг зохион байгуулж, хүүхдийн төлөө сэтгэл гаргаж ажилласан зохион байгуулалтын багийн @Gerel, @Baatarscc, @Enhbazar, @Jargalsaihan_e, @Boldbaatar, @Frank_moon, @Enhmandah, @AnuHarchu, @Tergela, @Bekhtsegts, @Luvsandorj нарт маш их баярлалаа. Та бүхний цаашдийн ажил үйлс өөрсдийн энэ сайхан сэтгэл лүгээ урган цэцгэлэх нь лавтай билээ.

Үйл ажиллагааны үеэр авсан сонирхолтой бичлэгүүд:

UBTwestival дээр @Luvsandorj ийн харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулж уншссан текстын ард явсан слайд

@eBatmunkh -н илбийн үзүүлбэр

@gansukhb -н тоглосон морин хуурийн эгшиг

Фото зурагууд

@saixan -н авсан зурагууд - http://on.fb.me/fBcW6p 

@mandakh_ict -н авсан зурагууд - http://on.fb.me/ephzez

UBTwestival болоход 5 хоног үлдлээ

March 19th, 2011 Comment

Монголын твиттерчид нүүр тулан танилцаж нэгнийхээ авъяас чадварыг сорьж, хөгжилдөж, хамтран ажиллаж, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтдаа дуу хоолойгоо хүргэдэг дэлхий нийтээр өрнөж буй Twestival хөдөлгөөнд нэгдэж 3 сарын 24-нд UBTwestival 2011 дээр уулзаж нүүр тулан жиргэцгээе.

 

Хэзээ: 3 сарын 24 18:30 цагт

Хаана: Занаду Арт галлерейд

 

18:30. Нээлт Twestival

18:40. Твиттерчид нээлттэй булангаа танилцуулах

19:00. “G Tree” Гитар сонирхогчидын клуб

19:10. “Soul in beatz” dancecrew

19:15. Оролцогчидын хүүхэд насанд нь хүргэж өгнө

19:20. Хүүхдүүдэд гэрэл бэлэглэцгээе арга хэмжээ

19:30. “Ixora” girls band

19:35. “L-Guards” boy band

19:40. Твиттерчдийн өөрийгөө рекламдах цаг

19:55. Ивээн тэтгэгч байгууллагын цаг

20:05. “Алтан ураг” folk rock band

20:10. “Northducks” band

20:15. Твиттерчид нүүр тулан жиргэх /танилцах/ цаг

20:35. Дуучин Сүндэръяа

20:40. Оюуны тоглоомын тэмцээн /шагнал/

20:50. Twitter-ийн хамгийн хамгийнийг тодруулна: Хамгийн их жиргээтэй, Хамгийн их дуусаг, Хамгийн их хоолсог, Хамгийн боловсон, Хамгийн олон дагуултай, Хамгийн хэрүүлч, Хамгийн их улстөрсөг, Жиргээд амьдралаа зориулагч зэргийг тодруулж олон нийтэд зарлана.

21:05. MMF холбооны залуус терабайт кино тараана

21:15. Хөгжөөнт хөтөлбөр: Дуудлага худалдаа, Хацар дээр зуруулах, тэмцээн, тоглоом, твиттер коктейль

21:35. Монголын Твиттерчид нийтээр зураг

22:00. Хаалт

 

ТАХ: 4000₮ -  билетийг дараах сайтаас бүртгүүлж авна уу -

http://www.amiando.com/UBTwestival

Оролцогч нарын анхааралд: Хүүхэд насаа санагдуулах эд зүйлсээ (тоглоом, хувцас, зураг гм.) авчирах

UBTwestival 2011 хараагүй хүүхдүүдийн төлөө нэгэн дуугаар жиргэнэ

March 13th, 2011 Comment

Монголчууд бид сайн үйлс дэлгэрэх болтугай гэж олантаа хэлдэг, гэвч бид он удаан жил хүний гар харж, гадны ямар нэгэн төсөл хөрөнгөөр сайн үйлс хэрэгжүүлэхийг зоридог, оролддог. Тэгвэл энэ байдал халагдаж, Монголын халуун элгэн залуус тэр дундаа цахим ертөнцөд мөрөө үлдээх Монголын жиргээчид анх удаагаа UBTwestival нэрийн доор  цугларч, нийгэмд төдийлөн ойшоогддоггүй хэсэг бүлэг хүмүүс болох хараагүй хүүхдүүдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, тэдний хувь хүний хөгжилд зориулан мөнгөн хандив босгох зорилт тависаныг дуулгахад таатай байна. Энэхүү зорилтынхоо хүрээнд бид Save Infants (Эрүүл Үрс) сайн дурын байгууллагатай хамтран ажиллах болсон бөгөөд UBTwestival-с олох бүх oрлогийг 100% хараагүй хүүхдүүдийн 116-р сургуульд нэн шаардлагатай байгаа сургалтын материал, хичээлийн хэрэгсэлийг авахад зарцуулахаар боллоо.

Бид UBTwestival-г зохион байгуулагчдийн хувьд энэ сонголтыг нээлттэй, шударга байдлаар явуулсан гэдгийг дурдах нь зүйтэй байх. Бид 3 долоо хоногийн өмнөөс санхүүжилт хэрэгцээтэй байгаа сайн үйлсийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хувь хүн, байгууллагуудыг хүсэлтээ ирүүлэх уриалга гаргасны дагуу бидэнд 4 байгууллага хандсан. Тэдгээр нь @Edurelief, @Indigotuv, Lotus Children Centre, @Save_Infants гэсэн байгууллагууд байснаас бид урьд өмнө нь хийсэн ажлуудын үр дүн, нийгэм дэх чухал асуудлыг дэмжсэн байдал, ирээдүйд хэрэгжүүлэх төсөл, санаачилга зэргийг харгалзан удаах нь буюу 100% Монгол залуусын дэмжлэгтэй Save Infants байгууллагын дээрх төслийг сонгосон болно.


"Save Infants- Эрүүл Үрс" нь дэлхийн олон оронд сурч ажиллаж буй залуус хүүхдийн төлөөх сайн үйлсийн нэгдэл бөгөөд тэд 2010 оны 1-р сараас эхлүүлэн үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Өнгөрсөн онд тэд хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт амь нас нь хүнд байдалд байгаа нялх хүүхдүүдэд яаралтай хэрэгтэй байгаа эмнэлэгийн багаж төхөөрөмжийг хамтран авч хандивласнаар тэдгээр хүүхдүүдийн эдгэрэх боломжийг нэмэгдүүлсэн юм. Энэхүү хандивын үйл ажиллагаанд 10 гаруй улс орноос нийт 350 орчим залуус хамтарч нийтдээ $8077 цуглуулснаар хүүхдийн эмчилгээнд зориулан хяналтын монитор гурвыг хандивлахад зарцуулагджээ.
 

Дашрамд хэлэхэд UBTwestival-д хандаж хүсэлтээ ирүүлсэн байгууллагууддаа мөн байгууллага нэр дэвшүүлсэн жиргээчиддээ баярлалаа, та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье!

Connect the Dots Foundation
© Copyright 2011, Connect the Dots Foundation (Twestival). All Rights Reserved.
Citron Studio Studio Good Media Temple